Хэт халалтын улмаас Сүхбаатар, Дорнод аймагт түймэр гарлаа

Улсын хэмжээнд өнөөдөр буюу зургаадугаар сарын 27-ны байдлаар Архангай, Баянхонгор, Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл Баян-Өлгий, Увс, Хэнтий зэрэг 11 аймгийн 32 суманд 70 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ.

Түүнчлэн сүүлийн 72 цагийн хугацаанд цаг агаарын хэт халалт, гэнэтийн хүчтэй салхи шуурга, аянга цахилгаанаас шалтгаалан Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Матад сумдад нийт таван удаагийн түймэр гарлаа. Дээрх түймрийн голомтод Онцгой байдлын байгууллага, Хил хамгаалах байгууллага, орон нутгийн мэргэжлийн алба, сайн дурын хэсгийнхэн ажиллаж, бүрэн унтраасан юм.

Ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэхийн тулд дараах зөвлөмжийг ОБЕГ-аас хүргэж байна. 

  • Иргэн та ой, хээрийн бүсэд зорчих, аялал, амралт зугаалгаар явах үедээ гал түймрийн аюулгүй байдлыг хангах,
  • Ил задгай гал түлэхгүй байх,
  • Асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах,
  • Халуун үнс нурмыг ил задгай асгахгүй байх,
  • Бага насны хүүхдийг ой, хээрт шүдэнз, асаагууртай явуулахгүй байх,
  • Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэх зэргээр өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймрийн галын аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ