Хамарын хийд рүү зорчих замыг засварлах ажил эхэллээ
Дорноговь аймгийн аялал жуулчлалын гол бүс болсон Хамарын хийд рүү зорчих зам эвдрээд тодорхой хугацааг аваад байна.
Улсын чанартай тус замыг сэргээн засварлах ажлыг зургаадугаар сарын 26-наас эхлэн аймгийн авто зам засвар, арчлалтын компани /АЗЗА/ ХХК хийж гүйцэтгэхээр ажлаа эхэлжээ. Гэхдээ энэ удаа авто замын нүхэн эвдрэлийг засварлах ажлыг гүйцэтгэж байна.
2019 оноос Зүүнбаян-Таван толгойн төмөр замын бүтээн байгуулалтын дэр бетоныг жин тонн даац хэтрүүлэн 90 тоннын хүнд даацын тээврийн хэрэгслээр зөөвөрлөснөөс үүдэж 13 км-т бүрэн, 11,6 км-т хагас эвдрэлтэй буюу нийт замын 60 хувь нь эвдрээд байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ