П.Сайнзориг: Бөхчүүд цахим системээр 4 минутын дотор барилдах бөхөө амлана
Үндэсний их баяр наадмаар бөхчүүдийн ам авах шинэчлэгдсэн журам болон "Үндэсний бөхийн холбоо"-ны гаргасан ташаа мэдээллийг залруулах зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "Энэ жил бөхийн ам авахтай холбогдуулан шинэчлэгдсэн журам гаргасан. Тухайлбал, Барилдах бөхөө амлах үеэр хүнээр нэр дуудуулахад зарим бөхчүүдийн нэрийг алгасаж дууддаг тул цахим системээр 4 минутын дотор барилдах бөхөө амлах юм. Бас давхар хажуудаа хүнээр нэрс дуудуулах боломжтой бөгөөд ам авахдаа утас, харилцаа холбооны төхөөрөмж ашиглахыг хориглоно. Мөн тухайн цагтаа амжиж амлахгүй бол дарааллыг хойшлуулах юм.
Түүнчлэн бөхийн цол дуудахад ивээн тэтгэсэн нэг л компаний нэрийг дурдаж, идэвхээр барилдааныг үнэлэх системийг үргэлжлүүлнэ. Цөөн тооны бөхчүүдийн лобигоор тус дүрмийг өөрчлөх ёстой гэж Монгол бөхийн холбооноос санал тавьсан. Бид бөхийн холбооноос яагаад энэ дүрмийг өөрчлөх шаардлагатай гэж үзсэн үндэслэлээ тайлбарлаж, бөхчүүдтэй хэлэлцсэн шийдвэрийг үзүүлэх шаардлага тавьсан ч хүлээн аваагүй. Тиймээс энэ дүрмийг энэ жилдээ өөрчлөх боломжгүй юм. Түрүү жил үндсэн барилдаан 30 минут мөн 10 минутын брилдааны идэвхийг харж байсан бол энэ жил үндсэн барилдааны 40 минутын идэвхийг харах шийдвэрийг Засгийн газрын хурлаар хэлэлцэнэ" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ