Е.Пригожин Орост цус ургахыг хүсэхгүй байгаагаа мэдэгдэж цэргээ татжээ
“Вагнер” цэргийн хувийн компанийн цэргүүд ням гарагт шилжих шөнө Донын Ростов хотын нутаг дэвсгэрээс гарсан талаар Ростов мужийн захирагч Василий Голубев телеграмм хуудсандаа мэдээлжээ.
“Вагнер” цэргийн хувийн компанийн цуваа Ростовоос гарч хээрийн хуарангууд руугаа хөдөлсөн” гэж захирагч бичсэн байна.
Вагнерын цэргүүд Москва хотод 200 километр ойртсон боловч тус бүлгийн удирдагч Е.Пригожин Орост цус ургахыг хүсэхгүй байгаагаа мэдэгдэж цэргээ татсан байна.
Тэрбээр мөн хотын болон бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад оролцсон бүх хүнд талархал илэрхийлжээ.
Өмнө нь "РИА Новости" агентлаг “Вагнер”-ын хувийн цэргийн командлагч Евгений Пригожин болон түүний цэргүүд Донын Ростов дахь Оросын Өмнөд цэргийн тойргийн штабаас гарч буйг харуулсан иргэдийн бичлэгүүдийг нийтэлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ