Хий дэлбэрснээс 31 хүн амь үрэгдсэний дараа Ши Жиньпин тушаал гаргав

Саяхан “BBQ” зоогийн газарт хий дэлбэрч, наад зах нь 31 хүн амиа алдаж, долоон хүн шархадсаны осол Хятадад гарсан. Үүний дараа БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятад даяар ресторанууд дахь аливаа эрсдэлтэй, "далд аюул"-ыг арилгахын тулд аюулгүй байдлын кампанит ажил явуулахыг тушаав.

Энэ хэрэг Хятадын Ниншя мужийн Инчуань хотод Лхагва гарагт буюу Хятад улс гурван өдрийн луун завины баяраа тэмдэглэхээс нэг өдрийн өмнө 20:40 цагийн орчимд болсон байна. Дэлбэрэлтийн улмаас үүссэн гал пүрэв гарагийн өглөөний 04:00 цаг хүртэл үргэлжилсэн гэж мэдээлэв.

Дэлбэрэлтийн улмаас түлэгдсэн долоон хүний ​​нэгийнх нь биеийн байдал хүнд байгаа бол үлдсэн хохирогчид хөнгөн гэмтэл, түлэгдэлт, шилний хэлтэрхийнд зүсэгдсэн зэрэг гэмтлийн улмаас эмнэлэгт хүргэгджээ.

Гэрчүүд албаныханд хэлэхдээ, газрын тосны хийн савны хавхлага эвдэрсэний улмаас рестораны хоёр ажилтан хийн үнэртэж байгааг хэлснээр өөр нэг ажилтан хавхлагыг солих гэж байхад дэлбэрэлт болсон байна.

Саяхан Ши Жиньпин энэ үйл явдалд хохирогчдод яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэх, дэлбэрэлтийн шалтгааныг олж тогтоох, "бүх төрлийн эрсдэл, далд аюул"-ыг арилгах, ажлын байрны аюулгүй байдлыг дэмжих зорилгоор Хятад даяар аюулгүй байдлын кампанит ажил явуулахыг албаны хүмүүст тушаажээ.

Үүний зэрэгцээ Инчуан хотын намын орлогч дарга Пүрэв гаригт болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэрэг явдалд өртсөн хүмүүсээс уучлалт гуйсан байна.

Уг хэргийн дараа рестораны менежер, ажилчид, хувьцаа эзэмшигчид зэрэг есөн хүнийг саатуулж, хөрөнгийг нь битүүмжилсэн гэх мэдээлэл байна.

Хятадын сошиал сүлжээний зарим хэрэглэгчид “ВВQ” зоогийн газруудын аюулгүй байдлыг шүүмжилсэн бол “Weibo”-гийн нэгэн хэрэглэгч “Улс орны бүх шарсан махны дэлгүүрүүдийг хааж, засч залруулах хэрэгтэй” гэж бичсэн бол өөр нэгэн хэрэглэгч “Ард түмний цусаар ашиг олох ёсгүй " гэсэн байв.

ЭХ СУРВАЛЖ: NEXT SHARK

СЭТГЭГДЭЛ БИЧИХ