Улаанбаатарт өдөртөө бороо орно
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн төв хэсгээр ахиухан хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул, болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2023 оны зургаадугаар сарын 24-ний 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр +4...+9 градус, Хангайн нурууны өвөр бэл, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсэг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +14...+19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +20...+25 градус, бусад нутгаар +9...+14 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +15...+20 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр +26...+31 градус, Алтайн өвөр говь, Эхийн голын Баянбүрд орчим, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +34...+39 градус, бусад нутгаар +20...+25 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +15...+17 градус, өдөртөө +22...+24 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +14...+16 градус, өдөртөө +23...+25 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +10...+12 градус, өдөртөө +20...+22 градус дулаан байна.
2023 оны зургаадугаар сарын 29-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
25-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26, 27-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 25, 28-нд Алтайн салбар уулсаар, 26-нд Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолой, говь талын нутгаар, 27-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +14...+19 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +24...+29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +29...+34 градус, бусад нутгаар шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +19...+24 градус дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ