Ё.Басхүү хоёр дахь удаа их дуулгад түрүүллээ
- Ё.Басхүү эрэгтэй -66 кг жинд алтан медаль авлаа.
- Тэмцээний эхний өдөр Монголын 20 тамирчин зодоглосноос хоёр медаль хүртлээ.
- АНЭУ-ын нэр дээр барилдсан монголын гурван бөхийн хоёр нь медалийн төлөө барилдав.
Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээн "Улаанбаатар 2023" их дуулгын эхний өдрийн медалийн барилдаанууд Мөсөн өргөөд боллоо.
Энэ өдөр хөнгөн таван жингийн барилдаан болсноос эрэгтэйчүүдийн -66 кг жинд дэлхийн аваргын хошой хүрэл медальт Ёндонпэрэнлэйн Басхүү энэ оны Душанбегийн Гран При тэмцээний аварга Тажикистаны Обид Жебовыг торгуулиар ялж алтан медаль хүртлээ.
Ё.Басхүү хэсгийн барилдаанд Казахстан, Азербайжаны тамирчдыг ялж хагас шигшээд Японы Тайкох Фүжисакаг өвдөг шороодуулснаар финалд шалгарсан юм.
- Б.Эрхэмбаяр Улаанбаатарын их дуулгаас хүрэл медаль хүртлээ
- Лиза Аллан: Монголчууд жүдог мэддэг, түүнд хайртай байдаг нь том давуу тал
- Улаанбаатарын их дуулгад Монголын 54 жүдоч зодоглоно
-66 кг жинд барилдсан Л.Өнөболд тэмцээнээ эрт дуусгасан бол Г.Сод-Эрдэнэ дагахад Б.Эрхэмбаярт ялагдаж 7-р байр, Б.Эрхэмбаяр хүрэл медаль хүртсэн.
АНЭУ-аас Улаанбаатарын их дуулгад дөрвөн тамирчин ирснээс гурав нь монгол тамирчин байна. Түүнээс эмэгтэйчүүдийн -57 кг жинд Батсүхийн Алтанцэцэг дагахад ялагдаж 7-р байр, -52 кг жинд Бишрэлтийн Хорлоодой хүрэл медалийн төлөө ялагдаж 5-р байр, эрэгтэй -66 кг жинд Б.Нармандах хүрэл медалийн төлөө ялагдаж 5-р байр эзэллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ