Монгол Улсын "Аялал жуулчлалын элч"-ээр БНСУ-ын жүжигчин Рю Сын Рёныг томилов

Монгол Улсын Засгийн газраас 2023 онд "Нэг сая жуулчин" хүлээн авах зорилт тавин ажиллаж байна.

Уг ажлын хүрээнд БНСУ-аас 250,000 жуулчин хүлээн авахаар зорьсон бөгөөд үүнд дэмжлэг үзүүлэх, Монгол орныг өөрийн оронд сурталчлах үүргийг БНСУ-ын жүжигчин Рю Сын Рён хүлээн авлаа. Улмаар БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ түүнийг Монгол Улсын "Аялал жуулчлалын элч"-ээр томилов. 

Жүжигчин Рю Сын Рён театрын урлагаас жүжигчний карьераа эхлүүлжээ. БНСУ-ын кино, телевизийн хамгийн олон туслах дүр бүтээсэн жүжигчдийн нэг болсон юм.

Түүний 2013 онд тоглосон "Долдугаар өрөөний гайхамшиг" кино нь бүх цаг үеийн хамгийн их орлого олсон Солонгосын гурав дахь кино болж байсан бол 2014 онд тоглосон "Admiral: Roaring Currents" түүхэн кино нь тухайн цаг үедээ хамгийн их ашиг олсон киногоор нэрлэгдэж байжээ.

Мөн тоглосон киног нь 10 сая гаруй хүн үзсэн БНСУ-ын анхны жүжигчин болсон юм. Тэрбээр нийт 36 бүрэн хэмжээний, 12 олон ангит кинонд гол дүрд тогложээ.

 

Эх сурвалж: Аялал жуулчлалын хөгжлийн төв

СЭТГЭГДЭЛ БИЧИХ