Орхон голын усанд 9, 23 настай хоёр хүн энджээ

Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн багийн Сайхан сумаас баруун зүгт 20 км, Сант сумаас зүүн урд зүгт 18 км-т орших Орхон голын гүүр гэдэг газарт Орхон голын усанд нэг том хүн, нэг хүүхэд осолдсон тухай дуудлага зургаадугаар сарын 22-ны 17:58 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ. 

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги, сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид ирэхэд 23 настай эрэгтэй С, есөн настай эрэгтэй М нар усанд осолдсон байв. 

Тэд осолдсон газраас хойд зүгт Хясаатай-Овоо гэдэг газар хүртэл голын усаар завьтай, голын эрэг дагуу явганаар нийт 30 км-т, агаараас нисэгчгүй нисэх аппарат /дрон/-аар эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж 21:53 цагт түр зогсоосон байна. Эрлийг зургаадугаар сарын 23-ны өдрийн 04:50 цагт дахин эхлүүлсэн гэж ОБЕГ-аас мэдээлэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ