Сүхбаатар дүүрэгт байрлах “Далай ээж“ захад гал гарч, 2 хүн нас барж, нэг хүний биеийн байдал хүнд байна

"Миний сүлжээ" дэлгүүрт хөргөгчний пирон шатаж, 2 ажилтан нь нас барж, нэг ажилтны биеийн байдал хүнд байна.

Тодруулбал, өнөөдөр НОБГ-т 12:33 цагт СБД-ийн гуравдугаар хороо "Далай ээж" захад гал гараад байна гэх дуудлага иржээ. Дуудлагаар ГТУА 10-р ангийн тасаг очиход "Миний сүлжээ" дэлгүүрийн зүүн хойд талд В1 давхарт агааржуулалтын системын доор хөргөгчны пирон шатаж байсныг унтраасан байна.

Уг гал түймэрт "Миний сүлжээ" дэлгүүрийн 3 ажилтан түлэгдсэнийг яаралтай түргэн тусламжийн 103-д хүргэсэн ч хоёр нь нас барж, нэг ажилтны биеийн байдал маш хүнд байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 10 хэм хүйтэн
Уржигдар 08 цаг 07 мин

Улаанбаатарт 10 хэм хүйтэн
Уржигдар 08 цаг 07 мин