УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Завсрын бүтээгдэхүүн акулат тэр нефть, керосин, хүнд фракцын түлшийг Монголд боловсруулах үйлдвэр байхгүй

 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр шатахууны хольцын тухай ийнхүү байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Монгол Улс жилд 1 1,8 сая тонн нефть бүтээгдэхүүн импортолдог. За 2015 оноос эхлээд авто бензин 400 мянган төгрөг дизель түлшид 500 мянган төгрөгийн онцгой татвар төлж ирсэн. Шатахуун импортолдог муу нэртэй компаниуд. Онцгой татварыг юунд оногдуулдаг вэ гэхээр эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг бүтээгдэхүүн оногдуулдаг.

2016 оноос эхлээд газрын тосны завсрын бүтээгдэхүүний хэмжээ керосин 10 дахин хүнд фракцын импорт 47 дахин нэмэгдсэн. 2015-аас 2021 онд 822 мянган тонн ийм завсрын бүтээгдэхүүн оруулж ирсэн. Монгол Улсын шатахууны нэг жилийн импортын 46%-д энэ хольцыг оруулж ирдэг компаниуд оруулж ирсэн.

Онцгой албан татвараар улсын төсөвт орох хохирол алдагдсан болон 198 тэрбум төгрөг бараг 200 тэрбум төгрөг болчихсон. ҮХЦ-ийн дүгнэлтэд Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан тэгш байдал гэдэгтэй нийцэх үү. Нэг хэсгийг нь төлөөд байдаг нэг хэсгийг нь төлдөггүй дээр нь НӨАТ болон бусад албан татваруудын зөрөө гээд.

Тэгэхэд бас дахиад зуугаад тэрбум ингээд 300 тэрбум төгрөг Монгол Улсын төсөвт орох боломж алдагдчихсан. Манайхаас бусад оронд бол үүнийг шатахуун хийгээд ингээд зарсан тохиолдолд бол буцаж нөхөж төлүүлэх ёстой. Завсрын бүтээгдэхүүн акулат тэр нефть, керосин, хүнд фракцын түлш гэж байдаг юм. Энийг зөвхөн боловсруулах үйлдвэрт л боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Гэтэл Монголд боловсруулах үйлдвэр байхгүй.

Үндэсний аудитын газрын 2022 оны аудитын тайлангийн 2 дугаар хавсралтад Монголд энэ газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэж 22 аж ахуй нэгж тусгай зөвшөөрөл авсан байдаг. Үүнээс нэг ч компани үйлдвэр байхгүй. Би баримттай ярьж байгаа шүү. Одоо энэ “Лекс ойл” гэдэг компани заргалдаад байгаа компани үйлдвэр байхгүй гээд цагаан дээр хараар биччихсэн байгаа шүү дээ. Үйлдвэр байхгүй үйлдвэрлэлийн зөвшөөрлийг яагаад олгосон бэ гэхээр төслөөр нь олгочихдог, энэ үйлдвэр дээр хэн ч очиж үзээгүй.

Монголчууд нефтэд байдаг тэр хүний эрүүл мэндэд асар хортой хар тугалга хүхрийн агууламжийг тодорхойлох шинжилгээ өнөөдөр нэг ч удаа хийгээгүй. Энэ хольж хуурамч шатахуун хийдэг ажил дэлхийн хамгийн хоцрогдсон асуудал. Төр засаг нь ажлаа хийдэггүй, авлигалд идэгдсэн, эзэнгүй ядуу, хуучин техник ихээр хэрэглэдэг орнуудад очиж ашиглаад хөөгддөг геодези глютмал. Киргизээс хөөгдөөд 2016 оноос одоо Монголд ажиллаад 7 жил цэцэглээд одоо дахиад манай эдийн засаг дээр улам цэцэглэх нь л дээ.

Ийм технологиор хийсэн шатахуун хэрэглэдэг улс дэлхийд Монголоос өөр хаана ч байхгүй шүү. За энэ хортой хулгайн бизнесийг ядуу буурай орнууд хэрэгжүүлдэг. ОХУ-ын  харьяалалтай энэ салбарт одоо ажиллаж байгаа авлигал өгч ажлаа бүтээдэг, бусдын гараар могой бариулдаг мэргэшсэн нэг Орос хулгайч байгаа 3 ч биш ээ.

Энэ найруулдаг  компани тэрбумаар тоологдох энэ их мөнгийг хаанаас олж ирж байгаа юм бэ? Дөчөөд насны залуу бизнес хийж байгаагүй шударгаар ийм бизнес босгох мөнгө байхгүй шүү дээ. Энэ бол угаагдаж байгаа мөнгө шүү нөхдүүд ээ. Асар олон сэжигтэй гүйлгээнүүд байдаг юм байна лээ шүү нөхдүүд ээ.

Энэ ашиг сонирхлын зөрчил гээд нэг юм яриад байгаа юм. Энийг нефтийн компаниуд санаачилаагүй, Пүрэвдорж гишүүн санаачилсан, бид нар бүгдээрээ дэмжсэн шүү дээ.  Монголын ард түмний эсрэг хийж байгаа хүнд гэмт хэрэг шүү НҮБ-ын тэр хүний эрхийн конвенцийн маш олон заалтыг одоо зөрчиж байгаа. Хамгийн хоцрогдсон орнууд энийг ингэж хэрэглэдэг байгаа шүү” гэж хэллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ