Э.Тэмүүжин: Зайсангийн уулзвар дээр цагдаа байсан ч жолооч нар дүрэм зөрчиж буй нь амьдралгүй шийдвэр гэдгийг баталж байна

Зам тээврийн судлаач Э.Тэмүүжин өнөөдөр Зайсангийн замыг нэг чиг болгосон шийдвэр буруу болохыг өөрийн судалгаагаар танилцууллаа. 

Тэрбээр уг асуудлын хүрээнд Зайсангийн уулзвар дээр 10 төрлийн судалгаа, дөрвөн төрлийн шинжилгээ хийж оргил цагийн ачааллаа дийлэхгүй түгжирч байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. 

Судалгааны үр дүн:

Асуудал: Зохицуулагч маш буруу ажиллаж байна. Босоо урсгалыг татаад хэвтээ урсгалаа тэр чигт нь орхиж явсан. Улмаар Яармаг чиглэл рүү ачаалал авч Зайсан толгойг тойрч 1.4км түгжрэл үүсэв. 

Шийдэл: Нэг урсгалыг бүх чигт явууллаа гээд машин их явахгүй, ирдгээрээ л ирнэ. Нэг урсгалаас 10 машин явуулахын тулд уулзварын нөгөө гурван талдаа 60 машин бөөгнөрүүлэх хэрэггүй. 

Асуудал: Цагдаа ажиллаж байсан ч дүрэм зөрчиж буй тээврийн хэрэгсэл буурахгүй байгаа нь амьдралгүй шийдвэр гэдгийг баталж байна. 

Асуудал: Өглөөний 7:30-аас эхэлсэн хөдөлгөөн цагийн дараа гурван км буюу 400 машины түгжрэл үүсэж байна. 

Асуудал: Улаанбаатар хотын хэдэн гол авто замуудыг хэдхэн уулзвар холбож байгаа нь нийслэлийн гол замууд дээр нарийсал үүсгэж байна. Уулзвар дээр зангирал үүссэнээр уулзвар орчимд бөөгнөрөл үүсэж тэр нь явсаар түгжрэл үүсгэж байна.

Шийдэл: Уулзварын нэвтрүүлэх чадварыг сайжруулах үүднээс уулзварыг 30-40 хувь өргөтгөх хэрэгтэй. Уулзвар нийт хүчин чадлынхаа 70-80 хувьд хүрч ажиллан түгжрэл үүсгэж байна. 

Одоогийн байгаа зайсангийн уулзвар жижиг бөгөөд алдаатай байгаа учир өргөтгөж, нэвтрүүлэх чадварыг 30 хувь сайжруулснаар түгжрэл буурна гэж тэрбээр үзжээ.

Уулзварын одоо байдал болон хэрхэн өргөтгөх зураглал: 

 

Э.Тэмүүжин "Цагдаа ажиллаж байсан ч дүрэм зөрчиж буй тээврийн хэрэгсэл буурахгүй байгаа нь амьдралгүй шийдвэр гэдгийг баталж байна. Зайсангийн уулзварыг ямар ч тооцоо хийлгүйгээр задлах хөдөлгөөн зэргээр ярьж буруу шийдвэр гаргасанд харамсаж байна. Түгжрэлийг бууруулахаар ингэж буруу ажиллавал зам барьсан ч түгжрэл буурахгүй. Үндэслэл, тооцоо судалгаатай ажлаа эхлүүлэх хэрэгтэй" гэлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ