"Улсын аваргад биш сорилд түрүүлсэн нь ДАШТ-д оролцох ёстой"
Дэлхийн аваргын сорилыг дэмжиж байгаагаа илэрхийлж Монголын Чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид өнөөдөр /2023.06.22/ мэдээлэл хийлээ.
Чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ багийн ахлагч Э.ДАВААЧИМЭГ:
-Дэлхийн аваргын сорилын талаар мэдээлэл өгөхөөр бид нэгдэж байна. Миний бие 2013, 2014 онд Улсын аварга болж Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орох эрх авч байсан. Тэр үед дэлхийн аваргын сорил гэж байгаагүй. Удирдах зөвлөл шийдээд явах боломжгүй гээд өөр хүн явуулсан тохиолдол гарч байлаа. Үүнээс болж тамирчид сэтгэл санаагаар унах, спортын замналаа дуусгах, эрх ашгийн зөрчил үүсэх зэрэг асуудал гардаг. Тиймээс Улсын аваргад түрүүлсэн, эс түрүүлснээс үл хамаарч Дэлхийн аваргын сорил явуулах нь зүйтэй.
Холбооны асуудал их бий. Үүн дээр тулгуурлаж зарим тамирчин сорил тэмцээн хийхгүй гэдэг байр суурийг илэрхийлж байгаа. Үүнийг ихэнх тамирчин эсэргүүцэж, сорил барилдааныг дэмжиж байна.
Монголын Чөлөөт бөхийн холбооны талцал, маргааныг сорил дээр ч гэсэн гаргамааргүй байна. Чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид Дэлхийн аваргын сорилыг заавал зохион байгуулахыг шаардаж, нэгдэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ