Т.Доржханд: “Англи хэлийг 1-р ангиас зааж эхэлнэ” гэсэн хуулийн зохицуулалтыг УИХ-аар босгож ирэх боломжтой
УИХ-ын гишүүн Т.Доржханд болон ХҮН намаас байр сууриа илэрхийллээ.
Т.Доржханд, УИХ-ын хаврын чуулган завсарлахад 2-3 долоо хоногийн хугацаа үлдээд байна. Үлдсэн хугацаанд боловсролын реформ, тэтгэврийн реформын асуудал хамгийн их анхаарал татаж байна.
Б.Гантулга, Тэтгэврийн шинэчлэл гэдэг улсын хэмжээний суурь шинэчлэлүүдийн нэг. ХҮН нам, УИХ-ын гишүүн Т.Доржхандын ажлын албанд энэ талаар хийсэн хөтөлбөр, төлөвлөгөө бий. Тэтгэврийн шинэчлэл бол бүх талын оролцоо, нийгмийн зөвшилцлийн үр дүнд урагшилдаг хэлэлцээр.
Ахмадууд, идэр насныхан, залуус өөр өөрийн хүлээлттэй. Залуус хуримтлалтай болсоор байна. Ахмадууд амьдралдаа хүрэлцэхүйц тэтгэвэр авахыг хүсдэг. Идэр насныхан энэ хоёрын дунд байна. Энэ бүх талыг сонирхолд нийцсэн төлөвлөгөөг ХҮН нам гаргасан. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөл шинэчлэх чиглэлийг барьж байгаа ч бүрэн шийдэх хэмжээнд хүрэхгүй байгаа юм. Тиймээс ХҮН намаас тодорхой хоёр санал тавьж байна.
1-рт, Хуримтлал үүсгэх. Одоогийн төсөлд 2 хувийн хуримтлалыг төсвөөс гаргахаар заасан. Бид хуримтлалыг анхнаас нь даатгуулагчийн мөнгөнөөс гаргуулж, төсвөөс гаргах мөнгөөрөө зардлыг нь төл.
2-рт, Тэтгэврийн зөрүүг арилгахын тулд тэтгэврийг инфляцитай уялдуулан өсгөх биш ажилчдын дундаж цалингийн өсөлттэй уялдуулснаар зөрүү арилна.
Т.Доржханд, Боловсролын ерөнхий хуульд англи хэлийг тэргүүлэгч гадаад хэл болгохоор тусгасан ч энэ асуудал УИХ-ын байнгын хорооны хуралд дэмжигдээгүй нь олны дургүйцлийг хүргэж байна. Боловсролын реформыг төр, төрийн бус байгууллага болон улс үндэстнээрээ зөвшилцөн хийдэг юм. Тэгэхээр энэ заалтыг хуульчилж, хөрсийг нь бэлдэж өгөх нь зүйтэй. Монгол хэл, уламжлалаа эзэмших үндэсний дархлаа алдагдана гэж үзэж байна.
Заах багшгүй гэж байна. Хуульчилж өгснөөр боловсон хүчин бэлдэх хөрс суурь тавигдана. Англи хэлийг 3-р ангиас долоо хоногт 3-хан цаг заана. Тэгэхээр хүүхэд нэг жилд англи хэлийг 108-хан цаг үзнэ. Олон улсын жишгээр тооцвол 120 цаг үзэж байж англи хэлний нэг түвшин ахина гэж тооцдог. Тэгэхээр монгол хүүхдүүд 9-р анги төгсөхөд англи хэлний ахисан дунд түвшний мэдлэгтэй л болж төгсөнө.
Үлдсэн гурван жилд хүүхдүүд олон улсын шалгалтдаа бэлдэнэ. Тэгэхээр энэ нь боловсролын тэгш байдал, улсын болон хувийн сургуулийн ялгааг арилгах, англи хэлийг хоёрдогч гадаад хэл болгоно гэж бодлогодоо нийцэх байна. Өндөр хөгжсөн улс орнуудад хүүхдүүдээ багадаа гурван хэлтэй болгон төгсгөж байна.
Байнгын хороонд дэмжлэг аваагүй “Англи хэлийг 1-р ангиас зааж эхэлнэ” гэсэн хуулийн зохицуулалтыг гишүүд УИХ-д босгож ирэх боломжтой гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД