С.Бямбацогт: УБТЗ-ын өр 200 гаруй тэрбум төгрөгөөр буурч, тээвэрлэх хүчин чадал 2 сая тонноор нэмэгдэх бололцоотой бол
УИХ-ын дарга Г.Занданшатарын ОХУ-д хийсэн айлчлалын үеэр УБТЗ ХНН-ийг үүсгэн байгуулах Засгийн газрын нэмэлт протоколд хоёр тал гарын үсгээ зурсан. Энэ талаар Зам тээвэр, хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэл өглөө.
Тэрбээр, өнөөдөр Монгол, ОХУ-ын харилцаанд түүхэн үйл явдал тохиож байна. Улаанбаатар төмөр замыг байгуулах 1940 оны хэлэлцээр бий. Тус гэрээг сүүлийн 30 гаруй жил ярьж, 2009 оноос хойш гарын үсэг зурж баталгаажуулахаар хөөцөлдөж эхэлсэн. Тус хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулж, гарын үсэг зурлаа. Ингэснээр УБТЗ-ын дүрмийн сан 170 тэрбум орчим төгрөгөөр нэмэгдэж, өр 200 гаруй тэрбум төгрөгөөр буурч, тээвэрлэх хүчин чадал 2 сая тонноор нэмэгдэх бололцоотой болж байна. Оросын талаас өөрийн хариуцсан зээлийг төлж барагдуулахад таван зүтгүүрээр хөрөнгө оруулсан. Улаанбаатар төмөр замын санхүү эдийн засгийн үр өгөөж нь нэмэгдсэн протоколд гарын үсэг зурлаа гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ