Махны машинд гараа хавчуулсанд есөн настай хүүд тусламж үзүүлжээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо өсвөр насны хүүхэд мах машинддаг цахилгаан машины сэнсэнд гараа хавчуулсан тухай дуудлага зургаадугаар сарын 21-ний 18:22 цагт Онцгой байдлын газарт иржээ. 

Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход 9 настай хүү махны цахилгаан машинд гараа хавчуулсан байсныг “Холматро”-ын задаргааны багаж ашиглан гаргасан хэмээн ОБЕГ-аас мэдээлэв

СЭТГЭГДЭЛ БИЧИХ