Орос, Хятад, Өмнөд Солонгос улсаас хамгийн олон жуулчин ирж байна
2023 он гарсаар өнөөдрийг хүртэлх хугацаанд манай улсад 226,517 жуулчин иржээ.
Зургаан сарын хугацаанд ОХУ-аас хамгийн олон буюу 111,216 жуулчин ирсэн бол БНХАУ-аас 41,768, БНСУ-аас 27,743 ирсэн нь жагсаалтыг тэргүүлж байна.
Нийт жуулчдын 86,855 нь агаарын тээврээр, Алтанбулаг боомтоор 46,840, Боршоо боомтоор 36,386, Замын-Үүд боомтоор 29,124 нь хил нэвтэрчээ.
Монгол Улс энэ жил нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавиад байгаа билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ