УИХ-ын чуулганы хуралдаанаар Боловсролын багц хуулийн төслийг хэлэлцэнэ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр болон маргааш дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөөд байна.
1.Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.04.19-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
2.Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 32 гишүүн 2023.01.16-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
3.Олон улсын иргэний нисэхийн эсрэг хууль бус үйлдэлтэй тэмцэх тухай конвенцод нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.05.25-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
4.Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенцын нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.05.25-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
5.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.06.02-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
6.Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.06.02-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
7.Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.06.24-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
8.Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Засгийн газар 2021.06.24-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
9.Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах асуудлаар хянан шалгах түр хороо байгуулах тухай тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нарын 28 гишүүн 2023.06.09-нд өргөн мэдүүлсэн/
10.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Ш.Адьшаа 2022.12.30-нд, Засгийн газар 2023.01.18-нд тус тус өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
11.Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар 2022.10.05-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
12.Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.01.09-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
13.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.01.09-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
14.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.10.15-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
15.Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын
төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.10.15-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
16.Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.10.15-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
17.Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай тогтоолын төсөл /Засгийн газар 2023.06.16-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
18.УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нарын гишүүдээс Ерөнхий сайдад хандаж Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар төлөвлөж буй бодлого, арга хэмжээний талаар тавьсан асуулгын хариуг сонсох
19.Бусад
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн эдгээр асуудлаас олны анхаарлыг хамгийн их татаж байгаа нь Боловсролын багц хуулийн төсөл юм. Уг хуулийн төсөлд англи хэлийг хоёрдогч хэл болгох тухай заалт оруулсан ч Байнгын хорооны хуралдааны үеэр Ж.Чинбүрэн тэргүүтэй гишүүдийн саналаар унасан юм. Боловсролын багц хуулийн ажлын хэсгийн ахлагч Г.Дамдинням гишүүн хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт оруулж хуулийн төслөө чуулганы хуралдааны эхэнд хэлэлцүүлэх санал гаргажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ