Улаанбаатарт 33 градус хүрч хална
Улаанбаатарт үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Өдөртөө +32…+34 градус дулаан байна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс, Эг-Үүр, Орхон, Халх голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн баруун хагаст салхи баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +18…+23 градус, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр +23…+28 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндий, говийн бүс нутаг болон Дарьгангын тал нутгаар +34…+39 градус, бусад нутгаар +29…+34 градус дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ