Н.Учрал: Бүх төрлийн зөвшөөрлийг VIII/1-ний дотор бүрэн цахимжуулна

Макро эдийн засгийг тогтворжуулах тогтоолтой холбогдуулан бүх төрлийн зөвшөөрлийг наймдугаар сарын 1-ний дотор бүрэн цахимжуулж, хүнээс хамааралгүйгээр олгодог байх нөхцөлийг бүрдүүлэхийг Ерөнхий сайд нэр бүхий сайдуудад даалгасан талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээллээ.

"Зөвшөөрлийн хуульд заасан 360 зөвшөөрлийг наймдугаар сарын 1 гэхэд бүрэн цахимжуулж чадвал иргэд маш хурдан хугацаанд зөвшөөрөл авах боломжтой болно. Зөвшөөрөл авахын тулд тоног төхөөрөмж бэлддэг, хөрөнгө оруулалт хийдэг ч дараа нь зөвшөөрөл гарахгүй байх вий гэсэн эрсдэл иргэд болон ААН-үүдэд хүндрэл учруулдаг учир хүний оролцоогүйгээр технологи шийддэг зарчим руу шилжүүлэхээр Эдийн засгийн хөгжлийн яамтай хамтарч ажиллаж байна. Үүний хүрээнд EMongolia Ebusiness платформоор дамжуулаад наймдугаар сарын 1-ний дотор бүх зөвшөөрөл цахимжина" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ