Нисэхийн аюулгүйн тойрог дээр албан үүргээ гүйцэтгэж байсан цагдааг мөргөсөн этгээдийг эрэн сурвалжилж байна
Албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөөд зугтсан хүнийг хайж байгаа тухай мэдээллээ.
ЦЕГ-ын ХМТ-өөс "Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо "Нисэхийн аюулгүйн тойрог дээр албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч “Э”-г мотоциклтой хүн мөргөөд зугтсан" гэх дуудлага, мэдээллийг өнөөдөр 11:25 цагт ирүүлснийг Тээврийн цагдаагийн алба шалгаж, уг этгээдийг эрэн сурвалжилж байна.
Дээрх этгээдийг таньж, мэдэх хүн 102 тусгай дугаар болон 94494455 дугаарт мэдээлэхийг хүсье" гэв.
Мотоциклтой хүнд мөргүүлсэн цагдаагийн алба хаагчийн толгой болон нуруу гэмтсэн тул эмнэлэгт хүргэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ