Жоншны уурхайд үерийн усанд боогдсон уурхайчдын цогцсыг гаргажээ

Хэнтий аймгийн нутагт зургаадугаар сарын 18-нд усархаг бороо орж, борооны улмаас Бор-Өндөр дэх жоншны хувийн уурхайн 30-40 метрийн гүн цооног үерийн ус юүлэгджээ. Уурхайн гүнээс 33, 40 настай хоёр эрэгтэй хүн гарч чадаагүй тусламж үзүүлэхийг хүссэн дуудлага Онцгой байдлын газарт 18-ны 20.00 цагийн орчимд ирсэн байна. 

Дуудлагын дагуу аврагчид ослын газарт шуурхай очсон бөгөөд Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрээс 11 квт-ын хүчин чадалтай нэг насос авчирч суурилуулан 03:35 цагт ус  соруулах ажиллагааг эхлүүлсэн байна. Мөн өдрийн 06:30 цагийн байдлаар уг насосоор уурхайн амнаас доош 11 метр хүртэлх усыг соруулсан байна. Дахин “Баргилт”-ын уурхайгаас 400 квт-ын хүчин чадалтай дахин нэг насос татан авчруулж, ажиллагааг үргэлжлүүлжээ. 

Зургаадугаар сарын 20-ны 14.30 цагийн үед аврах ажиллагааны явцын талаар тодруулахад, Аврагчид ослын газарт 30 гаруй цаг ажиллаж өнөөдөр үд орчимд хоёр хүний цогцсыг гаргаж, ажиллагааг зогсоолоо гэв. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 10 хэм хүйтэн
Уржигдар 08 цаг 07 мин

Улаанбаатарт 10 хэм хүйтэн
Уржигдар 08 цаг 07 мин