Х.Болдбаатар: Дөрвөн их наяд төгрөгийн хохирол учруулсан хэргийг Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарын эрүүгийн хэрэгтэй нэгтгэн АТГ шалгаж байгаа
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Дарханы төмөрлөгийн үйлдвэр болон Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн удирдлагуудтай уулзаж байна.
Энэ үеэр "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Хуулийн хэлтсийн дарга Х.Болдбаатар "Эрдэнэт үйлдвэртэй холбоотой хоёр багц асуудал яригддаг.
Эрүүгийн хэрэгт хуулийн байгууллагаас ЗГХЭГ, Сангийн яам, ХЗДХЯ-ыг хохирогчоор татаж, 4 их наяд төгрөгийн хохирол учирсан гэж ярьдаг. Энэ асуудал өнөөдөр АТГ-т мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. 2019 онд үүссэн хэрэг 4 дэх жилдээ шалгагдаж байна. Анх Д.Эрдэнэбат, Б.Болор, Н.Золжаргал, Ганбат, Доржханд, Санжаадорж нарын хүмүүст хэрэг үүсгэн шалгаж байгаад өнөөдрийн байдлаар Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарын эрүүгийн хэрэгтэй нэгтгэн АТГ-т мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа.
Мөн Эрдэнэт үйлдвэр 2019 онд онцгой дэглэм тогтоосонтой холбоотой ажил албан тушаалаас нь чөлөөлсөн 8 хүний асуудал иргэний хэргийн шүүх дээр байгаа. Эдгээр 8 хүн шүүхэд гомдол гаргаж 1.9 тэрбум төгрөгийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс, ажилд эргүүлэн томилох хүсэлтийг гаргасан байдаг. Өнөөдрийн байдлаар энэ хэргийг шүүхээс эцэслэн шийдэж, хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.
Хоёрдугаар асуудал “Монголиан коппер корпорейшн” ХХК-тай холбоотой 2016 оны 7, 8 саруудад Эрдэнэт үйлдвэрийн Оросын талын 49 хувьцаа эзэмшилд ногдох 2012 оны цэвэр ашгаас 47.1 сая ам.доллар, 2023 оны цэвэр ашгаас 8.7 сая ам.доллар буюу нийт 55.8 сая ам.долларын ногдол ашгийг “Монголиан коппер корпорейшн” ХХК-д 2016 оны 7, 8 саруудад шилжүүлсэн.
Энэ хэргүүдтэй шууд хамраалагүй ч Эрдэнэт үйлдвэр дээр авлагаар бүртгэлтэй байгаа асуудал. Үүнийг Сангийн яам, Монгол банктай зөвшилцөөд явж байгаа." гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ