"Эрүүгийн хуульд виртуал хөрөнгийн заалтыг нарийвчлан тусгана"

Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2023.06.20/ зарим мэдээллийг өглөө. 

Тэрбээр, Эрүүгийн хууль бол нийгмийн хамгийн том хамгаалал. Сүүлд 2015 онд Эрүүгийн хууль батлагдаж, 2017 онд томоохон нэмэлт өөрчлөлт орсон. Энэ хугацаанд хэрэгжилтийн үр нөлөөнд яамнаас хэд хэдэн удаа судалгааг хийсэн. Ялын бодлого үр дүнтэй байгаа ч хэд хэдэн обьектуудыг хамгаалах шаардлага гарч байна. Тухайлбал, виртуал хөрөнгөөс шалтгаалж үүссэн хохирлыг заалтууд дээр нарийн тусгаж, үг, үсэг бүрээр нь тодорхой болгох. Санхүүгийн зах зээл хурдацтай хөгжиж байгаа энэ үед өөр хоорондоо үгсэн тохирч, хуйвалдаж, үнэ ханшид өөрчлөлт оруулах, дотоод мэдээллээ задруулж өөртөө давуу байдал бий болгох зэрэг өдөр тутамд шинэ өөрчлөлтүүд гарч байна. Тиймээс бид энэ бүхний Эрүүгийн хуульд тусгах эсэх талаар өнөөдөр хэлэлцүүлж байна.

Мөн иргэд эрүүдэн шүүх талаар олон сэтгэгдэл хэлж байна. Эрүүдэн шүүвэл ял онооно гэх заалт Эрүүгийн хуульд бий. Харин ялын бодлогыг хэрхэн яаж чангатгах вэ? гэдгийг ярих чухал.

Тиймээс хуулийн нэмэлт өөрчлөлт болоод, ялын заалтуудыг тодорхой болгох, нарийвчлах талаар эрдэмтэн судлаач болон тал талын төлөөлөлтэй хэлэлцэх нь зүйтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ