НӨАТ-ын сугалааны азтанууд маргааш тодорно

НӨАТ-ын сугалааны шууд тохирол маргааш буюу зургаадугаар сарын 21-ний Лхагва гарагт /2023.06.21/ 13:00 цагаас Боловсрол суваг ТВ болон гар утасны ebarimt аппликэйшнээр явагдахаар товлогджээ.

Энэ удаагийн тохиролд 2023 оны тавдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтыг хамруулах тул баримтаа системд бүртгүүлэхийг Татварын байгууллагаас санууллаа.

Сугалаагаар

  • 1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5,000,000 төгрөг
  • 11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10,000,000 төгрөг
  • 51 ба түүнээс дээш тооны баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60,000-30,000,000 төгрөг хожих боломжтой билээ.

НӨАТ-ын сугалааны азтан болсон иргэн урамшууллаа баталгаажуулсан өдрөөс хойш ажлын 15 хоногт олгодог журамтай.

Өнгөрсөн тавдугаар сард 40,780 иргэн азтан болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ