Туул голын усанд хөвж байсан цогцсыг гаргажээ

Налайх дүүргийн Iхорооны нутаг дэвсгэр болох Тэрэлжийн Туул голын гүүр хэмээх газарт “Туул голын усанд нэг хүний цогцос хөвж байна” гэсэн дуудлага зургаадугаар сарын 18-ны 10:28 цагт Онцгой байдлын газарт иржээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 14 км замыг туулан 11:28 цагт очиж, голд хөвж байсан цогцсыг  5 минут ажиллан гаргаж, Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн байна. Эндсэн иргэн Налайх дүүргийн харьяат, 62 настай эрэгтэй хүн байжээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ