Цагдаа нарын дунд “Dota-2”-ын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж байна
"E-SPORT" төрлийг хөгжүүлэх зорилгоор цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын албан хаагчдын дунд аварга шалгаруулах "Dota-2" тэмцээнийг анх удаа зохион байгуулж байна.
Энэ тэмцээн нь цагдаагийн байгууллагын 2023 онд зохион байгуулахаар төлөвлөсөн урлаг, спортын арга хэмжээний нэг бөгөөд Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын нэрэмжит аж. Тэмцээнд нийт 22 баг бүртгүүлсэн бөгөөд:
- Цагдаагийн ерөнхий газрын алба нэгжээс 5,
- Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дүүргүүдийн цагдаагийн газраас 7,
- Орон нутгийн цагдаагийн газраас 10 багийн 110 тамирчид цахимаар оролцож байна. Тэмцээн өнөөдөр дуусаж, дүн гарах аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ