О.Цогтгэрэл: Түрэмгийлэгч ОХУ-ыг дэмжсэн бодлого хэрэгжүүлээгүй

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өглөө. 

Тус намын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Улс төрийн намын тухай хуулийн чиглэлээр дэд ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ талаар бид мэдээлэл сонслоо. Мөн авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг зарчмын хувьд бүлэг дэмжихээр болсон.

Улс төрийн намын тухай хуульд санхүүжилттэй холбоотой асуудал орж байгаа. Санхүүгийн ил тод нээлттэй байх заалтыг АН-ын зүгээс бүрэн дүүрэн дэмжиж, саналаа өгч ажиллаж байгаа.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байна. Улс төрийн намын тухай хуулиар ийм асуудлыг зөвшөөрөх ёстой юу. Гишүүнчлэл, санхүүжилтийн тухайд АН идэвхтэй байр сууриа илэрхийлнэ" хэмээв. 

Түүнчлэн "Ардчилсан Намаа илүү бүтэн болгох зорилгоор "Нэг Монгол" хөдөлгөөнийг өрнүүлж эхлээд байна. Одоо сонгогдсон намын даргаа бүрэн дүүрэн дэмжиж, шахаж ажиллах юм. Зарим хүн "Нэгдмэл Орос" гэдэг намтай холбож тайлбарлаж байна. Миний хувьд түрэмгийлэл үйлдэж байгаа улсын буруу гэдэг мэдэгдлийг хамгийн анх гаргаж байсан. Тиймээс гадаад улсын ялангуяа түрэмгийлэгч ОХУ-ыг дэмжсэн бодлого хэрэгжүүлээгүй. 

АН маш их хуваагдаж, бутардаг нам. Сонгуулийн босгон дээр өрнүүлж буй "Нэг Монгол" хөдөлгөөний тухайд хамтдаа нэгдэх тухай юм. Тодорхой хугацаанд ажиллаад, үүргээ гүйцэтгээд зогсоно" гэдгийг хэллээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ