Гүнтийн давааны дөрвөн эгнээ замын хоёр урсгалыг бетоноор хучлаа
Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хийгдэх хотын гол болон туслах гудамж замуудын засвар, арчлалтын ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд Гүнтийн давааны шороон замын дөрвөн эгнээний хоёр урсгалыг асфальтбетоноор хучиж, хайрган хучилттай хоёр эгнээний шороог тэгшилж нягтруулах ажил хийгдлээ.
Гүнтийн давааны авто зам дөрвөн урсгалтай бөгөөд үүнээс хоёр урсгалыг нь хатуу хучилттай болгож байна.
Хүйтний улиралд болон халтиргаа гулгаатай үед захын хэсгийн шороон замаар тээврийн хэрэгслүүд аюулгүй зорчих боломжтой юм.
Ингэснээр байгаль орчны агаарын бохирдол, тоосжилтыг бууруулж тухайн орчинд амьдардаг иргэдийн тав тухтай зорчих, амьдрах нөхцөлийг сайжруулах ач холбогдолтой зам арчлалт засварын ажил болж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ