Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил үргэлжилж байна
Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын урлагийн тоглолтыг “Скин” интертайнментын хамт олон хариуцан, хийхээр болсон бөгөөд бэлтгэл ажил үргэлжилж байна.
"Эв мөнхийн тусгаар Монгол” уриатайгаар зохиомжилж буй тус тоглолт тайзны үзүүлбэрийг технологийн дэвшлийг ашиглан дэлгэцийнхтэй хослуулан, үзэгч олонд шинэлэг байдлаар харуулахыг зорьж буйг ерөнхий найруулагч Б.Анар хэлж байлаа.
Нээлт, хаалтын урлагийн тоглолтын эхний нэгдсэн бэлтгэлийг өчигдөр эхлүүлсэн бөгөөд мэргэжлийн урлагийн театр, чөлөөт уран бүтээлчид гээд 1200 гаруй уран бүтээлч оролцож байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ