Вагон осолдсон шалтгаан тодорхойгүй, сэргээн босгох ажлыг хийж байна
Улаанбаатараас Замын-Үүд чиглэлд ачаа тээвэрлэж явсан явсан гал тэрэг осолдсон тухай мэдээлэл тархсан. Энэ талаар тодруулахаар "Улаанбаатар төмөр зам"-тай холбогдлоо.
Тэрбээр “Өчигдөр буюу 2023 оны зургаадугаар сарын 15-ны өдрийн 15.50 цагийн үед тухайн осол болсон. Тодруулбал, Улаанбаатараас Замын-Үүд чиглэлд ачаа тээвэрлэж явсан 67 вагон бүхий 3390 тонн жинтэй 2810 дугаар галт тэрэгний бүрэлдэхүүн дундаас 10 вагон Шаргын овоо зөрлөгийн 1093-р километрийн хоёрдугаар зуутад замаас гарсан юм.
Уг галт тэрэг нь 15.40 цагт Шаргын-Овоо зөрлөгт ирж, Замын-Үүдээс Сайншандын чиглэлийн галт тэргийг зөрж өнгөрүүлсэн байна. Үүний дараагаар 15.46 цагт тухайн газраас хөдлөөд, удалгүй Шаргын-Овоо зөрлөгийн гарах дохионы ойролцоо замаас гарсан.
Замаас гарсан 10 вагоны нэг нь хоосон, гурав нь нүүрс, зургаа нь жонш тээвэрлэж явсан билээ.
Сэргээн босгох ажлыг яаралтай эхлүүлж, тухайн өдрийн 23.25 минутад галт тэргийг саадгүй аялах нөхцөлийг бүрдүүлж ажилласан. Ингэснээр галт тэрэгний хөдөлгөөнийг нээгээд байна.
Одоогоор вагон осолдсон шалтгаан тодорхойгүй, сэргээн босгох ажил үргэлжилж байна” хэмээв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ