Б.Пүрэвдорж: Тэтгэврийг 7 жил биш 5 жилийн цалингийн дунджаар тооцох, тэр хугацаанд хохирсон хүмүүсийн нөхөн олговрыг олгохыг шаардаж жагсана

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдээлэл хийлээ. талаар тодорхой шийдэл гаргадаг ч сүүлийн үед үнийн өсөлтөөс шалтгаалж ахмадуудын тэтгэвэр амьдралд нь хүрэлцэхгүй байна. Тэтгэвэр бага тогтоогдсоноос болж ахмадуудын амьдралд хүндээр тусч байна. 2018 оны нэгдүгээр сарын нэгнээс ОУВС-ийн шахалтаар 5 цалингийн дунджаар боддог байсан тэтгэврийг 7 жил болгосны дүнд нийт ахмадын 85 хувь нь тэтгэврийн хамгийн доод хэмжээ 400, 500 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Үлдсэн хувь нь 500-аас дээш төгрөгийн тэтгэвэр авч байна. Энэ нь амьдралынхаа ихэнх хугацаанд ажилласан ахмадууд тэтгэвэрт гараад цөөхөн хэдэн төгрөг авдаг ийм харгис төр байж болохгүй гэж УИХ-ын зарим гишүүд үзэж 7 жилийг 5 жил болгох хуулийн төсөл өргөн барьсан.  Харамсалтай нь 3 жил болоход энэ хуулийг хэлэлцэх эсэхийг нь дэмжчихээд анхны хэлэлцүүлгийг нь хийхгүй барьж байна. Өнгөрсөн 2 сарын турш өөрсдийн эрх ашгийн төлөө УИХ хуралдлаа. Гишүүдийн тоог нэмэх, жагсаалтын ард нуугдаж орох, Сонгуулийн хуулиар амархан сонгогдох хуулиудыг хэлэлцэж өөрсдөө эрх мэдэл авахын зэрэгцээгээр ард түмэндээ жаахан дусал маягаар цалин тэтгэврийг нь нэмж, хүүхдийн мөнгийг 100 хувь болгох төсвийн тодотгол хэлэлцэж байна. Тэгвэл өнөөдрөөс эхлээд УИХ, ард түмэн  ахмадуудынхаа төлөө ажиллах шаардлага зайлшгүй гарч байна. Хөшөөнд 36 тэрбум төгрөг зарцуулдаг УИХ-д шахалт үзүүлж хуулийн хэлэлцүүлгийг хийх үүднээс 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 12 цагаас ахмадуудтайгаа тэтгэврийг тогтоохдоо 7 жил биш 5 жилийн цалингийн дунджаар тооцох, 2018 оноос хойш 7 жилээр тэтгэврээ бодуулсан тэр хүмүүсийн тэтгэврийн буцааж 5 жилээр бодуулан нөхөн олгох хоёр хуулийг яаралтай хэлэлцүүлэх шаардлага тавьж жагсана" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (103.26.194.198)
    Зөв шүү дэмжиж байна.Очиж жагсана.Нийт ахмадуудад очихыг уриалж байна.
    2023 оны 06 сарын 16 | Хариулах