Хөвсгөл аймагт зөвшөөрөлгүй газар ашиглаж буй 12 ААН-д арга хэмжээ авав
БОАЖЯ-аас Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт үйл ажиллагаа явуулж буй иргэн, ААН байгууллаын үйл ажиллагаанд шалгалт хийж байна.
Хяналт, шалгалтыг Хөвсгөлийн УТХГ-ын хамгаалалтын захиргаа, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хөвсгөл нуур, Эгийн голын сав газрын захиргааны хамтарсан ажлын хэсэг явуулж байна. Шалгалтад 42 иргэн, аж ахуйн нэгж хамрагдсанаас давхардсан тоогоор:
- Газрын хэмжээг зөвшөөрөлгүй хэтрүүлэн ашигласан 7,
- Зөвшөөрөлгүйгээр газар ашигласан 12, байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй-5,
- Ус ашиглах дүгнэлт зөвшөөрөлгүй -5,
- Хаягдал усны дүгнэлт гаргуулаагүй-5,
- Ойн болон усан сангийн хамгаалалтын бүстэй давхцалтай -25 зөрчил илрүүллээ.
Илэрсэн зөрчилд:
- Газар ашиглах тусгай зөвшөөрөл бүхий иргэн, аж ахуй нэгжийн газар ашиглалтын байдалд хяналт, хэмжилт хийх;
- Илүү талбай хашаалсан зөрчлийг газар дээр нь арилгуулах, мэдэгдэл хүргүүлэх;
- Мал амьтны нүүдэл шилжилт хөдөлгөөнд саад учруулсан хашаа хайсыг буулгуулж, орц гарц гаргуулах;
- Цэвэршүүлэх байгууламжийн хаягдал уснаас дээж авч шинжилгээнд хамруулах;
- Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилт, Нүхэн жорлон угаадасны нүх стандартын хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ