Үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 15-ны байдлаар Хэрлэн голын эхээр, Сэлэнгэ мөрний дунд хэсгээр Хөвсгөлийн уулсаас усжих Дэлгэрмөрөн, Хэнтий нуруунаас эхтэй Тэрэлж, Сөгнөгөр, Эг Хангай нурууны Урдтамир зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-40 см нэмэгджээ. Мөн Үүр, Чигэртэй, Буянт, Хархираа, Булган болон Идэр голын эхээр үерийн түвшинг 5-35 см, Хариг, Ховд голууд үерийн аюултай түвшинг 5-10 см даван тус тус хүчтэй үерлэж байна. Иймд дээрх гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид , аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ