Япон хамтын ажиллагаагаа НАТО-той бэхжүүлэхээр шийдэв

Япон улс Энэтхэг-Номхон далайн чөлөөт бүс байх зарчмыг хэрэгжүүлэхийн тулд НАТО-той хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр шийдлээ" гэж Японы засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Хироказу Мацуно Токиод хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. Түүнийхээр бүс нутгийн аюулгүй байдлыг хангах асуудал нь Европтой салшгүй холбоотой ба Хойд Атлантын холбоо нь Японы найдвартай түнш гэнэ. Токио, НАТО хоёрын хооронд онцлогт нь таарч тохирсон түншлэлийн гэрээ боловсруулж буй аж. Харин хэрэгжүүлэх хугацааг хараахан тогтоогоогүй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ