Л.Чинбат: Хулгайч нартай цаашдаа ч тэмцэнэ
Цахим сүлжээнд “Гацуурт” ХХК-ийн ерөнхий захирал Л.Чинбат морьтой иргэдийг өөрийн автомашинаар хөөж, дайрахыг оролдож буй дүрс бичлэг цацагдсаны дараа тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах байр суурийг илэрхийлжээ.
Тэрбээр "Манай адууг туугаад явж байгаа малын хулгайч нартай тэмцэж байна. Цаашдаа ч тэмцэнэ. Малын хулгай, хулгайч нар хэрээс хэтэрлээ. Хууль хяналтын байгууллагуудад гомдлоо гаргасан" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ