Цахим гадаад паспортыг харьяалал харгалзахгүй захиалах боломжтой 19 цэг

Иргэд өөрт ойр байрлах нэгжүүдэд хандан үндэсний энгийн цахим гадаад паспортыг харьяалал харгалзахгүй захиалах боломжтой болжээ.

Нийслэлийн зургаан дүүрэгт 19 байршилд улсын бүртгэлийн цэг 08:00-17:00 цагийн хооронд ажиллаж байгаа аж. Цахим гадаад паспорт ажлын тав хоногт захиалагчид олгогдоно.

Манай улс энэ жилээс эхлэн 42 хуудас бүхий шинэ загварын гадаад паспортыг өөрсдөө үйлдвэрлэж эхэлсэн. Ингэснээр иргэд хоёр төрлийн буюу цахим болон энгийн гадаад паспортыг авах боломжтой болоод байгаа билээ.

Цахим гадаад паспорт ₮77,500 үнэтэй болохыг УБЕГ-аас мэдээлж байв.

Өнгөрсөн тавдугаар сард 89,163 иргэн гадаад паспорт авчээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ