"Тийзээ захиалчихвал виз найдвартай гарна" гэх зэргээр 600-800 иргэний мөнгийг залилсан"
Виз зуучлагч компани 600-800 иргэнийг хохироосон гэх иргэд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хохирогчийн төлөөлөл “Тус компаниас АНУ, БНСУ, Австрали зэрэг улс руу виз гаргаж өгнө гэж маш олон жил залилан хийж, маш олон хүнд тэрбумаар хэмжигдэх хэмжээний хохирол учруулсан.
Виз зуучлалын төлбөр гэж таван сая төгрөг авдаг. Хэрэв та тийзээ захиалчих юм бол виз найдвартай гардаг. Тэгэхээр та хоёр талын нислэгийн тийзээ захиалчих гээд мөнгө авдаг. Ингээд таг алга болчихдог. Цахим хуудсанд нь сөрөг коммент бичихээр блоклоод, залгахаар утсаа авахгүй. Энэ мэтчилэн маш олон хүнийг хохироосон хүмүүс цагдаагийн байгууллагаар шалгуулахгүй, эрх чөлөөтэй явж байна.
Жишээ нь эхнэр, нөхөр хоёр нэг хүүхэдтэйгээ Австрали явъя гэхэд виз мэдүүлгийн мөнгө 5 сая, дээр нь тийзийн төлбөр 18 сая, дахиад 1 сая, нийт 24 сая төгрөг авдаг. Ингээд л таг болчихдог” гэж ярилаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ