Наадмын нээлт, хаалтын тоглолтыг зохион байгуулах найруулагчийн багийг зарлалаа

Энэ жилийн наадмын нээлт, хаалтын тоглолтыг “Скин энтертайнмент”-ын найруулагч Б.Анар найруулахаар болсон.  

Үндэсний их баяр наадмын нээлт хаалт, соёл урлагийн үйл ажиллагааг зохион байгуулах найруулагчийн багийн бүрэлдэхүүнийг зарлажээ. Тус бүрэлдэхүүнд ерөнхий продюсераар "Sweetmotion" хамтлагийн дуучин Э.Ганболор,  

  • Дууны найруулагч Д.Мөнх-Оргил, 
  • Төслийн менежер О.Анужин
  • Ассистант найруулагчаар А.Чингүн нар ажиллана.  

Үндэсний их наадмын нээлт хаалтын үйл ажиллагааны зөвлөх багт:

  • Ардын багш, Шинжлэх ухааны доктор С.Дулам,  
  • Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар,  
  • Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Болд,  
  • Төрийн соёрхолт, бүжиг дэглээч С.Сүхбаатар,  
  • Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Ганбаатар нар ажиллах аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ