Дин Лижэн дэлхийн цомын тэмцээнд оролцохгүй
Дин Лижэн дэлхийн цомын тэмцээнд оролцохгүй Шатрын 17 дахь дэлхийн аварга, их мастер, БНХАУ-ын Дин Лижэн долдугаар сарын 30-наас наймдугаар сарын 24-нд Азербайжаны нийслэл Бакуд болох дэлхийн цомын тэмцээнд оролцохгүйгээ мэдэгдлээ. Өмнө нь АНУ-ын Х.Накамура, Францын А.Фиружа (урьд нь Иран), Энэтхэгийн В.Ананд, Унгарын Р.Раппорт нар тус тэмцээнийг өнжихөө мэдэгдсэн аж. Харин дэлхийн чансааны дөрөвт эрэмбэтэй, ОХУ-ын Я.Непомнящий, дэлхийн 16 дахь удаагийн аварга, Норвегийн М.Карлсен, ОХУ-ын С.Карякин нар оролцох гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ