Шөнийн нийтийн тээвэр маргаашаас иргэдэд үйлчилж эхэлнэ

Урин дулааны улирал ирж, зуслангийн чиглэлд зорчигчдын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын иргэдийн шөнийн цагаар зорчих эрэлтийг хангах зорилгоор зуслангийн чиглэлд шөнийн нийтийн тээврийн үйлчилгээг эхлүүлэхээр болжээ. Энэ хүрээнд зургаадугаар сарын 15-ны өдөр буюу маргаашаас дараах зургаан чиглэлд шөнийн нийтийн тээврийн үйлчилгээг эхлүүлнэ хэмээн Нийслэлийн Нийтийн тээврийн газраас мэдээллээ.

Үүнд: 

  • ШҮ:1 “5 шар-Сүхбаатарын талбай” чиглэлийн үйлчилгээг, 
  • ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Ботаникийн эцэс” чиглэлийн үйлчилгээг, 
  • ШҮ:3 “Шархад-3, 4-р хороолол” чиглэлийн үйлчилгээг,
  • ШҮ:4 “3, 4-р хороолол-Өнөр хороолол-ХМК” чиглэлийн үйлчилгээ,
  • ШҮ:5 “Зунжин худалдааны төв –Ард кино театр” чиглэлийн үйлчилгээ, 
  • ШҮ:6 “МУБИС-Архивын Ерөнхий газар” чиглэлийн үйлчилгээг явуулах аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ