Сэлэнгэ аймгийн Ерөө суманд ой, хээрийн түймэр гарчээ

Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар Архангай, Баянхонгор, Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл Баян-Өлгий, Увс, Хэнтий зэрэг 11 аймгийн 32 суманд 62 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ. Ой, хээрийн гал түймрийн дуудлагын тоог 2022 оны мөн үетэй харьцуулахад 17.3 хувиар буурсан аж.

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймаг Ерөө сумын Бугант багийн “Их үлэлэй гол” гэдэг газар 2023 оны 06-р сарын 11-ний өдөр ОХУ-аас МУ-ын хил давч орж ирсэн түймрийг унтраахаар алба хаагчид ажиллаж байгаа аж. Түүнчлэн Сэлэнгэ аймаг Ерөө сумын Бугант баг ”Гучинтавын-Ам” гэдэг газар 06-р сарын 12-ны өдөр ойн түймэр гарсан байна. Улмаар Сэлэнгэ аймгийн ОБГ-аас 22 алба хаагч түймрийг унтраахаар ажиллаж байна. Иймд иргэд та бүхэн ой, хээрийн бүсэд аялал, амралт зугаалгаар зорчих үедээ гал түймрийн аюулгүй байдлыг хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ