Төмөр замд засвар хийх тул галт тэрэгний цагийн хуваарьт түр өөрчлөлт оруулна
Эмээлт-Толгойт хоорондын замын 379 км-ийн 9-р зуутад авто машины хонгилон гарц барихаар зам засварын ажил хийх тул галт тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт оруулахаар болжээ. Энэ талаар Улаанбаатар төмөр зам ХНН мэдээлсэн бөгөөд дараах байдлаар өөрчлөлт орууулах аж.
- 2023 оны зургаадугаар сарын 22-ны өдрийн Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн 264-р галт тэрэг Сүхбаатар өртөөнөөс 22:44 цагт явж, Дархан 00:39-01:09 цагт өнгөрч, Зүүнхараа 03:35-04:36 цагт өнгөрч, Улаанбаатарт 08:58 цагт ирнэ.
- 2023 оны зургаадугаар сарын 23-ны өдрийн Эрдэнэт-Дархан-Улаанбаатар чиглэлийн 311/274-р галт тэрэг Эрдэнэт өртөөнөөс цагийн хуваарийн дагуу 20:40 цагт явж Дархан өртөөнд 02:00 ирнэ. Дархан өртөөнөөс 2023 оны зургаадугаар сарын 23-ны өдрийн 04:08 цагт явж, Зүүнхараа 05:53-06:08 цагт өнгөрч, Улаанбаатарт 09:20 цагт ирнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ