Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл ажиллана

Нийслэлийн ногоон бүс болох Бэлх, Сэлхийн аманд өнгөрөгч долоо хоногт авиамикробиологийн аргаар тэмцлийн ажил явуулсан. Ойн хөнөөлт шавжийн голомтыг хязгаарлах тэмцлийн ажил явагдсан дээж талбайд тэмцлийн ажлын явцад хяналт тавьж, шалгаж эхэллээ.

Ард иргэдэд сэрэмжлүүлэх мэдээ:

2023 оны зургаадугаар сарын 9-өөс зургаадугаар сарын 16-ны өдрүүдэд Нийслэлийн ногоон бүс болох Бэлх, Сэлх, Улиастайн ам, Богдхан уулын Дархан Цаазат Газар, Горхи Тэрэлжийн Байгалийн Цогцолбор Газрын ойн санд авиамикробиологийн аргаар ойн хөнөөлт шавжтай тэмцэх тэмцлийн ажил явагдана.

Тэмцлийн ажилд ашиглах бактерийн био бэлдмэл нь хүн, амьтан болон бусад биологийн төрөл зүйлд сөрөг нөлөөгүй, зөвхөн ойн хөнөөлт шавжид сонгомол үйлчилгээтэй бодис юм. Иргэд, олон нийтийг дээрх өдрүүдэд ойн санд онцын шаардлагагүй бол зорчихгүй байхыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: Ойн газар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ