Байлдааны буу, 50 ширхэг сум авч явсныг иргэнийг СААТУУЛЖЭЭ

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 56 настай, эрэгтэй Д байлдааны зориулалттай “Маузер” загварын гар буу, 50 ширхэг сум авч явсан байсныг цагдаагийн алба хаагчид саатуулжээ.

Шалгалтын үеэр эдгээрийг хураан авч шалгаж байгаа бөгөөд зэвсгийг зарж, борлуулах зорилгоор авч явсан гэж мэдүүлсэн байна.

Цагдаагийн ажилтнуудыг зэвсгийг хураан авч шалгаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ