"Энэ сарын 15-наас завьт эргүүл ажиллаж эхэлнэ"

Нийслэлийн хэмжээнд үер ус, гол, усны ослын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар ОБЕГ-аас мэдээллээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй" Борооны улирал эхэлж байгаа учраас гол усны үер нэмэгддэг. Цаг уурын байгууллагаас ойрын өдрүүдэд +30 градус хүрч халахыг анхааруулж байгаа. Эдгээр өдрүүдэд иргэд гэр бүлээрээ гол дагуу амарч, зугаалах нь ихэсдэг. Улмаар гол, усанд эрсдэж амь насаа алдах тохиолдол их гардаг. Иймд энэ сарын 15-наас эхлээд завьт эргүүл Туул, Хэрлэн гол дагуу явж иргэдийг усанд осолдож эрсдэхээс хамгаална. Завьт эргүүлийг есдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл ажиллуулна" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ