МБАППЭ ЭНЭ ЗУН БАГААСАА ЯВЖ МАГАДГҮЙ БОЛЛОО
Килиан Мбаппэ ПСЖ клубтээ хаяглан захидал илгээхдээ өөрт байсан боломж болох 2024 он хүртэлх гэрээгээ 2025 он болгох сонголтоос татгалзаж байгаагаа мэдэгджээ. Ингэснээр ирэх зун үнэгүй явах эсвэл энэ зун ПСЖ түүнийг зарах ёстой болж байна.
Үүнд нь ПСЖ-ийн удирдлагууд дурамчхан байгаа бөгөөд хэт цагийг тулгасан мэдэгдэл гэж үзэж байна. Учир нь ПСЖ түүнийг ямар ч нөхцөлд үнэгүй алдахыг хүсэхгүй учраас энэ зун зарахаас өөр аргагүй болж байна. Тиймээс түүний орыг залгах тамирчинг маш хурдан авчрах шаардлагатай. 2024 оны зуны олимп Франц улсад болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ