Н.Жоковичийн 23 дахь түрүү

 Талбайн теннисний хамгийн нэр хүндтэй тэмцээн болох "Ролан Гаррос"-ын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Сербийн Н.Жокович түрүүллээ. 36 настай дэлхийн гуравдугаар теннисчин маань шигшээ тоглолтод дэлхийн чансааны дөрөвт бичигдэж буй 24 настай норвеги залуу К.Руудыг 7:6 (7:1), 6:3, 7:5-аар хожжээ. Тоглолт 3 цаг 14 минут үргэлжилсэн аж. Ийнхүү серб эр "Их дуулга"-ын 23 дахь түрүүгээ авсан ба "Ролан Гаррос"-т гурав дахиа аваргалсан байна. Урьд нь тэр, эл тэмцээнд 2016, 2021 онд манлайлсан юм. Харин К.Рууд хоёр дахиа үзүүрлэв. Ноднин тэрээр Испанийн Р.Надальд түрүүгээ алдсан билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ