​“Номин тав трейд” ХХК-ийг 6.9 тэрбум төгрөгөөр торгох шийтгэлийг шүүх хэвээр үлдээлээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2022 оны арваннэгдүгээр сард “Номин тав трейд” ХХК-д Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.2-т “барааг гуравдагч этгээдэд худалдах, худалдан авахыг хязгаарлах” гэж заасныг зөрчсөн гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар тухайн бараа бүтээгдэхүүний борлууллалтын орлогын 6 хувьтай тэнцэх хэмжээний төгрөг болох 6.991.078.398 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан.

​“Номин тав трейд” ХХК-аас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Тэгвэл давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хэвээр үлдээж, мөн Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын 2023 оны зургаадугаар сарын 6-ны өдрийн нийт шүүгчдийн хуралдаанаар тус компаний хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзсан байна. 

​Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангаж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дахин хийж гүйцэтгэхээр ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ