НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Монголд ирлээ

“Бан Ги Мун” сангийн тэргүүн, НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун өнөөдөр Улаанбаатар хотод хүрэлцэн ирлээ.

Тэрбээр  УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар  маргааш болох “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ- Жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтад оролцоно. Энэ уулзалтад дэлхий нэр хүнд бүхий улс төрчид, эрдэмтэн, судлаачид зэрэг 10 орны 52 нэр хүндтэй зочид ирж байна гэж УИХ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ